“Энхсаран” сувилалыг хаахаар болжээ

content_content_dts4

Коронавирусийн анхны тохиолдол болох иргэн Д “Энхсаран” сувилалаас гарахдаа уг вирусээр өвчилсөн. Өөрөөр хэлбэл коронавирус нь 27 дахь хоног дээрээ илэрсэн бус гарахынхаа өмнө аваад гарсан байх магадлал өндөр гэдгийг “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан хүмүүс хэлж байгаа. Тэд эсэргүүцэл хийсний ачаар анхны тохиолдол гэх иргэн Д-г мэдэж тусгаарлалтаас гарснаас хойш 4 дэх хоног дээрээ шинжилгээ хийж коронавирустэй болохыг тогтоосон.

Өнөөдрийн байдлаар “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан 40 гаруй хүнээс коронавирусийн халдвар илрээд байгааг салбарын сайд нь өчигдөр хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.

Коронавирус тархах нөхцлийг бүрдүүлсэн уг сувилалд өнөөдрийн байдлаар 80 гаруй иргэн тусгаарлагдаж, 10 гаруй хүн ажиллаж байгаа аж. Эдгээр хүмүүсийг өнөөдөр татан авч, уг сувилалыг хаахаар болжээ.


URL: