Цахим орчинд худал мэдээлэл тараасан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
Цахим орчинд Bat Hangai нэртэй фэйсбүүк хаягнаас “Ховд аймгийн зарын нэгдсэн групп”-т 2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд “…Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан-Уул” цогцолборын хашаанд 2 автобустай гадаад улсын иргэдийг зөөвөрлөж ирсэн байна …” гэх утгатай шууд /live/ бичлэг хийгдсэн. Энэхүү үндэслэлгүй, худал мэдээлэл олон нийтэд тараасан “М”, “Б” нарын 2 этгээдийг шуурхай олж тогтоон, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.
Тэгвэл Улаанбаатараас Ховд руу ирсэн ачааны хоёр автобусанд 10 гаруй хүн нууцаар тээвэрлэгдэж Бичигтийн постоор орж ирснийг мэргэжлийн байгууллагууд шалгаж “Цагаан уул” амралтын газарт тусгаарлажээ. Нэг автобусанд нь хүнс тээвэрлэж явсан юм байна.
URL: