ЭМЯ: ХӨСҮТ-ийн хоёр эмчээс халдвар илэрлээ

16053227665faf480e3d1cdЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванннэгдүгээр сарын 13-нд нийт 820 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-ийн хоёр эмч, нөгөө жолооч Д-гийн дөрвөн настай хүү.

Мөн хоёрдогч хавьтал 2775 хүний илрүүлж 646 хүний шинжилгээний хариу гарч, covid-19 илрээгүй. Жолооч Д-гийн ойрын хавьтлын нийт батлагдсан тохиолдол долоо боллоо. Тандалт судалгаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймагт шуурхай хариу арга хэмжээний баг ажиллаж байна. Батлагдсан гурван тохиолдлын ойрын хавьтал 150 хүнийг илрүүлж шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар 103 хүнээс халдвар илрээгүй байна. Мөн Дархан-Уул аймагт 136 хүнд шинжилгээ хийхэд covid-19 илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-өөс 11 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. ХӨСҮТ-д батлагдсан 83 хүн эмчлүүлж байна.

Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 416 болсноос эдгэрсэн 328 хүн байна.

ХӨСҮТ-д 83 хүн эмчлэгдэж, нэг хүн хүнд, 16 хүн хүндэвтэр, 66 хүн хөнгөн байна” гэлээ.


URL: