Банкны зээлийг царцаах талаар гишүүд юу хэлэв

e22defab09a0e2b077e05d9a93b851e6

УИХ-ын Цахим чуулганаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэ байна. Энэ үеэр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан банкны зээлийг хэрхэх талаар УИХ-ын гишүүд юу хэлснийг хүргэе.

-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр банкуудын зээлийн төлбөрийг хойшлуулсан зохицуулалтын хугацаа дуусна. Үүнийг сунгах талаар Монголбанк, Сангийн яам ямар арга хэмжээ авч байна вэ. Сунгахдаа хоёрын хооронд биш 2021 оныг энэ горимыг үргэлжлүүлэх нь чухал байна. Өрхийн болон бизнесийн төлбөр хүнд байдалд ороод байна.

УИХ–ын гишүүн Ж.Бат–Эрдэнэ: Өнөөдрийн нөхцөл байдалд цар тахал улс орны хэмжээнд гарлаа. Цар тахлыг хэдий хэр хугацаанд дарах эсэх нь одоогоор тодорхойгүй, таашгүй. Тиймээс энэ үед бид ямар ард иргэдтэй байх вэ гэдгээ бодох цаг нь болсон.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Зээлийн зохицуулалтын асуудлыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад ярилцъя. Үр дүнгээ мэдэгдэнэ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Тодотголоо яаралтай оруулж, иргэдийн амжиргааг дэмжих асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Төсвийн тодотгол хийх нь тодорхой боллоо. Ямар хугацаанд тодотгол оруулж ирэх вэ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Банкны зээл, хүүгээ яах вэ гэж иргэд маш их асууж байна. Иргэдэд ямар дэмжлэг үзүүлэх вэ. Засгийн газар иргэдэд үзүүлэх багцаа танилцуулах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Засгийн газраас орж ирсэн төсвийг онцгой үед баталж байна. Ирэх жил цар тахлыг хамгийн хүнд нөхцөлөөр тооцоогүй ч эрсдэлийг бодолцсон. Тухайлбал, айл өрхийг хүүхдийн мөнгөөр тэтгэх бодлого барьж, төсөвт 870 тэрбум төгрөг суулгасан.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цар тахлын тухай хуулийн хэрэгжих хугацаа энэ онд дуусгавар болно. Засгийн газар энэ хуулийг дахин зургаан сараар сунгах саналыг УИХ-д оруулж байгаа.  Төсвийн тодотголыг өнөөдөр бталагдах төсөв, цар тахлын хуультай уялдуулж нөхцөл байдлыг бүрнээр харж байж төсвийн тодотголыг оруулж ирнэ. Хугацаа хэлэх боломжгүй” гэсэн хариулт өглөө.

Shuud.mn


URL: