Дөрвөн настай хүүхдээс коронавирусын халдвар илэрлээ

EMY_8227

Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахлын талаарх 17.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Энэхүү мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  “Covid-19 -ийн халдвар хоёр хүнээс шинээр илэрч, улсын хэмжээнд нийт 414 тохиолдол бүртгэгдсэн” гэлээ.

Тэрбээр Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт халдварын голомт улам тэлж байна гэдгийг анхаарууллаа. Тодруулбал, халдвар авсан тээврийн жолооч Д-ийн ойрын хавьтал болох дөрвөн настай хүүхдээс вирус илэрснээр энэ голомтоос нийт долоон хүн халдвар авсан. Эдгээр хүмүүс бүгд ХӨСҮТ-Д тусгаарлагдсан байна.

Хүүхдийн ойрын хавьтлыг одоо тогтоож байна. Хоёр дахь халдварын тохиолдол аравдугаар сарын 24-нд Франкфуртын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрсэн юм байна.


URL: