Онцгой байдлын байгууллагын 2500 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.
Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагын томилгоот бүрэлдэхүүнээс гадна нэмэлтээр 2500 гаруй алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Алба хаагчид Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үеийн хяналтыг чангатгаж, зөвшөөрөгдсөн, зайлшгүй ажиллах ёстой албан байгууллагуудаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоож, иргэдийг хүнс авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусдаар гэрээсээ гарахыг хориглосонтой холбогдуулан хяналт тавин ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
URL: