Улаанбаатар хот доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав

5fadf4034f52cУлаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.
Уг арга хэмжээ нь  арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4, Засгийн газрын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1242 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой юм.
Иймд харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад төрлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “Шөнийн 01:00 цагаас эхлэн Улаанбаатар хот доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг эрчимжүүлж эхэлсэн. Тиймээс иргэд гадуур хөдөлгөөнд оролцохгүй, гарахгүй байх тал дээр анхаарах шаардлагатай. Энэ арга хэмжээ нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой бөгөөд цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн ажиллаж байна” хэмээн онцлов.

URL: