Хөл хорионы үеэр мөрийтэй тоглож байгаад баригдсан этгээдүүд дунд олны танил хүмүүс байжээ
Өчигдөр орой буюу 2020 оны 11-р сарын 13-нд шилжих шөнө хөл хорионы үеэр цахим тоглоомын газар ажиллуулж 10 гаруй хүн уг газарт тоглож байсныг ЭЦА -аас илрүүлэн шалгаж байна
Хэргийг тодруулбал, шөнийн 1 цагт СБД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоом тоглож байсан “И”, “Х”, “Т” нарыг бүлэг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. МУ-ын ЭХТА-ын 20 дугаар бүлэг, 20.17-д заасан Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэсэн заалтаар хариуцлага хүлээлгэнэ.
Албан бус мэдээллээр эдгээр иргэн нь манай урлаг соёлын олны танил хүмүүс аж. Тэд дунд Mister dogs” хамтлагийн дуучин Х, элэглэгч Ө.И нар байсан гэх мэдээлэл байна. Тэднээс гадна уг хэрэгт хамааралтай 10 гаруй хүнийг цагдаагийнхан шалгаж байгаа юм.
URL: