COVID-19-өөр өвчлөөд эдгэсэн хүний үг

124587720_807709930050081_4413861326369767504_n

COVID-19-өөр өвчлөөд эдгэсэн Zagdaa Baatar өөрийн цахим хуудаснаа өвчний үйл явцын тухай нийтэлжээ.  Түүний зөвлөмжийг өөрийнх зөвшөөрлөөр хүргэж байна.  Тэрээр “Маш олон хүн яаж эдгэсэн тухайгаа бичнэ үү гэж хүссэн байна. Би ч бас л тэгэх байсан болов уу.

Тиймээ би энэ өвчинг туссан эдгэсэн. Мэдээж өвчин юм чинь өвдсөн. Гэхдээ азаар нээх хүндрээгүй. Яг ямар мэдрэмжтэй байсан бэ гэвэл ханиад хүрээд халуураад бүх бие өвдөх мэдрэмжийг эхний хоёр өдөрт нь өгсөн. Гурав дахь өдрөөс нь амт үнэр мэдрэхээ байж одоо ч төгс болоогүй байгаа.

Эмч рүүгээ тусангуут холбогдож асуусан сайн амар, амьсгалах чинь асуудалтай болох эсвэл 102F буюу 38.8 хүртэл халуурвал урьдчилж мэдэгдээд түргэн тусламжинд ир эсвэл дуудаарай л гэсэн. Хамгийн чухал анхааруулга нь өөрийгөө бүхнээс тусгаарла 10 хоног бас зовиур мэдэгдсэнээс өмнөх хоёр хоногт уулзсан бүх хүмүүстээ хэл хүргэ гэсэн. Өөр юу ч хэлээгүй. Халуун хоол унд их ид хэрэглэх тухай ганц ч үг хэлээгүй болно. Ухаад унштал зарим авчихмаар эх сурвалжаас аспирины төрлийн эм уувал дээр гэж ойлгосон. Эмч бол ямар ч эм дурьдаагүй.

Ингээд айхтар тахал туссан гэсэн айдастай эмч болон хэн ч ингэ тэг гэхгүй бие их зовиуртай биш ч сэтгэл санаа гэж тээр доор уначихсан хүн дөрөв дэх өдөртэйгөө золгоод бодсон. Одоо ийм сонин сул биетэй хэнтэй ч уулзаж харах ч боломжгүй инээд хөөр огт байхгүй утас ухаад толгойгоо дүйнгэтүүлээд суух уу эсвэл гүйж алхах гээд үзэх үү гэдгээс мэдээж гүйхээ сонгоод гэрийнхээ арынхаа талбайд 5 км шогшоод үзсэн. Харин ч бүр нэг сэвхийгээд ирэх шиг санагдаад түүнээс хойш гүйж, алхаж, дасгал хийж хөлсөө байнга гаргасанаар 10 өдөр болж 11 дэх өдрөөс мааскаа зүүж зайгаа барьж гудамжинд гарч гүйж эхэлсэн.
Эндээс юуг харсан бэ гэвэл хөлсөө сайн гаргаад л сайн унтаад л байвал 13 хоноод л бүрэн эдгэрч 14 хоноод л ажилдаа ороход маш их нөлөөлсөн. Гэхдээ мэдээж урьдных шигээ эрч хүчтэй байгаагүй ээ. Гүйх тусам хэвийн болж байгаагаа мэдэрсэн. Тиймд над шиг хүнд өвдөөгүй бол дасгал хөдөлгөөнөөрөө л босох юм билээ. Ерөнхийдээ бол харин сайн амарч сэтгэл санаагаа амар тайван байлгах л хамгаас чухал санагдсан.
Тэгэхээр одоо олдсон боломж гэж үзээд гэрийн хориондоо хүүхдүүдтэйгээ сайхан тоглож ном уншиж гадаа агаар салхинд олон цуглардаггүй газраар алхах л хамгийн зөв арга зам байхаа.
За ингээд нээх гавья байгуулсан аятай өөртөө тохиосон онцгүй 14 өдрийн тухай бичлээ. Энэ 14 хоногт хашааны минь үүдэнд эргэлт авч ирж өгсөн хүмүүсийн урмын үгс сэтгэлийн бэлэг болон үүгээр зөвлөгөө өгч эдгэх ерөөл хайралсан та бүхэн минь л хамаг өвчинг маань үгүй болгосон шүү баярлалаа та нартаа хэзээ ч мартахгүй ээ.
Дулаан тухтай бай, хоолоо тохируулж хэрэглэ, шингэн юм сайн уу, сайн унтаж амар, муу мэдээ зэргээс өөрийгөө чөлөөл, битгий ай, гэрээ сайн агааржуул, хөдөл.
Туссан нөхцөлд битгий ай, санаагаа бүү зовоо, харин нуух огт хэрэггүй. Нуувал чи өөрийгөө насан туршдаа зүхээд ч нэмэргүй тийм их нүгэлтэн болно” гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn


URL: