ХСӨҮТ-ийн 5 давхраас унаж, амиа алджээ
11 дүгээр сарын 11-ний 7 цаг 28 минутад БЗД-ийн14 дүгээр хороонд байрлах ХСӨҮТ-ийн 5 давхарын цонхоор хүн үсрээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 36 настай эрэгтэй “У” өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Амь хохирогч тус эмнэлгийн сүрьеэн тасагт аавыгаа оройн цагаар сахиж сахиур хийдэг байсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
URL: