Я.Содбаатар: Маргаашнаас эхлэн 5 ХОНОГ ХАТУУ ХӨЛ ХОРИОНД ШИЛЖҮҮЛЛЭЭ

263683-11112020-1605108135-2002848574-1

21.30 цагт эхэлсэн ЗГ-ын хуралдаан 23.05 цагт өндөрлөлөө. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах гэж байна.

Шадар сайд Я.Содбаатар, Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар 11-р сарын 12-ны 06 цагаас 16-ны 06 цаг хүртэл улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байна. Өөрөөр хэлбэл хатуу хөл хорионы дэглэмд шилжиж байна. Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт анх удаа шилжлээ. Үүний дараа онц байдалд шилжих сүүлийн шат бий.

Хатуу хөл хорио тогтоосноор хүнсний зах, дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнсний үйлдвэрүүд хэвийн горимоор ажиллана. Худаг усан хангамжийн байгууллага хэвийн ажиллана. Нефьт хангамжийн байгууллагууд хэвийн горимоор ажиллана. Хот доторх болон хот хоорондын хүнсний тээврийн үйлчилгээ хэвийн ажиллана.


URL: