Д.Нямхүү: Жолоочийн ээж болон дүүгээс нь халдвар илэрлээ
ЭМЯ, Засгийн газраас хамтран ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Тухайн эхнэр, нөхрийн ойрын хавьтлын 24 хүнийг ХӨСҮТ-д авч ирэн тусгаарлаад шинжилгээ авсан. Хоёр хүнээс буюу ээжээс нь, дүүгээс нь коронавирусийн халдвар илэрлээ. Одоо уг хоёр иргэний ойрын хавьтлуудыг олж тогтоож, шинжилгээ хийнэ. Дүү нь оюутан байсан.
Нэг тоо ярих олох амархан боловч тэр хүнийг хайх ярих, яг хаягийг нь олж тогтооно. Мэдээж хэвлэлээс мэдээ уншиж байгаа биш, шууд өөртөө нь тулгарахаар янз бүрийн реакц үзүүлнэ. Хүмүүсийг яг үнэн зөвөөр маршрутыг нь яриулж,, хэнтэй уулзсанг нь тогтоох маш хэцүү. Тиймээс ард иргэд үнэн зөв мэдээлэлд итгээрэй.” гэв.
URL: