Авьяаслаг тува охин “Ты супер” шоуны финалд шалгарлаа

ts_kirgis42_snvoОХУ-ын “Ты супер” дууны уралдааны финалд нэгэн тува охин шалгаран үлджээ. Шүүгч, алдарт хөгжмийн зохиолч Игорь Крутой Тувагийн дуучин Ай-Кыс Кыргысийг шөвгийн шатанд шалгарсан болохыг мэдэгдсэн юм. Энэ шатанд Кыргыс “Падаю в небо” дууг сонгосон байв.

Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол Ай-Кыст баяр хүргэж, “Ай-Кыс Кыргыс финалд үлдлээ. Ухаантай охин. Урагшаа. Би чамд итгэж байна” гэж Фейсбук хуудсандаа бичсэн байлаа.


URL: