Дорнод аймгийн Оюутан Залуучуудын Нэгдсэн Холбооны шинэ удирдлага сонгогдлоо
Дорнод аймгийн Оюутан Залуучуудын Нэгдсэн Холбооны ээлжит бус хурал Улаанбаатар хотноо 11-р сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, шинэ удирдлага сонголоо.
Тус холбоо нь Дорнод аймгаас УБ хотод сурч, хөдөлмөрлөж буй оюутан, залуучуудын санаачилгаар тэртээ 2008 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө 12 жилийн түүхийг бүтээжээ. Анхны хурлаа зохион байгуулж, албан ёсоор 2011 оны 06-р сарын 07-д Улсын бүртгэлд бүртгүүлж байсан ба, Үүсгэн байгуулагч, УЗөвлөлийн гишүүдээр З.Болд, П.Баяр, Д.Наранболд, Л.Алтан-од, Д.Хатанбаатар нарын бүрэлдэхүүнтэй байжээ.
\ДОЗНХолбоо : Улаанбаатар хотноо анхны хурлаа зохион байгуулж буй үеийн түүхэн зураг\
Энэ удаагийн хурал УИХ, Орон нутгийн сонгуулийн дараа хийж байгаа нь тус холбоо нь аль нэг нам, улс төрийн хүчний харьяа бус нутгаараа овоглож, нэгдсэн оюутан залуучуудын нэгдэл байж ирсэн зарчмаа хадгалсан гэж зохион байгуулагчид илэрхийллээ.
Ковид19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус хурлыг салбар зөвлөлийн төлөөлөл, удирдах зөвлөлийн гишүүд, Тэргүүний санал болгосноор Дорнод аймгийн 14 сумын салбар зөвлөлийн төлөөлөл, оюутан залуусыг оролцуулан зохион байгууллаа. Хурал Дорнод аймгийн Хэрлэн, Дашбалбар, Баяндун, Баянтүмэн, Халхгол, Чойбалсан, Сэргэлэн Булган, Хөлөнбуйр, Баян-уул зэрэг сумдын төлөөлөл оролцсон байна.
Хурлаар ДОЗНХолбооны өмнөх удирдлагын баг ажлаа тайлагнан хэлэлцэж, дараагийн шинэ тэргүүнийг сонгон батламжлах үйл ажиллагаагаар үргэлжиллээ.
Ийнхүү тус холбооны тэргүүнд Энхбаатар овогтой Батсайханыг удирдах зөвлөлөөс 100 хувийн санаачлагаар нэр дэвшүүлж, салбар зөвлөлийн төлөөлөл оюутан залуус мөн адил 100 хувийн саналаар дэмжиж ДОЗНХ-ны тэргүүнээр сонгогдож, тамга тэмдэг, гэрчилгээг гардууллаа.
Тэрээр ДОЗНХ-нд 2011 оноос хойш тасралтгүй идэвхи зүтгэлтэйгээр энгийн гишүүн, салбар зөвлөлийн дарга, нарийн бичиг, дэд тэргүүн, тэргүүний үүрэг гүйцэтгэгч зэрэг удирдлагын албыг хашиж байсан туршлага, идэвхийг үнэлэн үзэж холбооны удирдах зөвлөлөөс түүнийг 100 хувийн саналаар нэр дэвшүүлсэн гэдгийг онцлон хэлсэн юм.
Шинэ тэргүүнд нэр дэвшигч Э.Батсайхан нь холбооны тэргүүн болсны дараагаас 10 жилийн хугацаанд хийгдэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө боловсруулж танилцуулсан юм. Тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа энэхүү ажлуудыг эхлүүлж, дараагийн үедээ хийсэн бүтээсэн бодитой ажлуудыг хүлээлгэж өгнө гэдгээ хэллээ.
Э.Батсайхан: “Залуучуудын байгууллага гэдэг бол оролцооны байгууллага байдаг. Хатуу гишүүнчлэл, албадлагын шинж чанаргүй. Залуус өөрсдөө зорьж ирж, цаг заваа зориулдаг сайн дурын хөгжлийн байгууллага. Би нэгдүгээр курсдээ анх холбоонд орж байсан. Холбоог зорьж ирж буй залуусын ихэнх нь өөрсдийн одоо байгаа түвшнээс ахих, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй залуусын нэгдэл байдаг”.
Э.Батсайханы товч намтар:
Харьяалал : Дорнод аймаг Хэрлэн сум
Боловсрол :
- 2011 онд Дорнод аймгийн ЕБС-н 6-р сургууль /Бүрэнд дунд боловсрол/
- 2015 онд Монгол Улсын Их Сургууль “Менежмент геологи эрдэс баялаг” /бакалавр/
- 2016 онд МУИС-н Бизнесийн сургууль “Ажилтан, нягтлан бодох бүртгэл”
- 2017 онд Монгол улсын Эрдмийн Их Сургууль “Бизнесийн удирдлага” /Магистр/
Ажилласан байдал :
- 2013 онд Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж “Ажлын гараа төслийн менежер”
- 2014 онд Инноваци хөгжлийн төв “Харилцагчийн менежер“
- 2015-2016 онд МУ-ын Засгийн газрын гишүүн, МУ-ын сайдын шадар туслах /Мега төслүүд хариуцсан сайдын ажлын алба/
- 2016-2017 онд Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай \ГХО\ МонЖа интернэшл эдүкэйшн ХХК-ний хөрөнгө оруулалт хариуцсан захирал
- 2018-2020 он Фүжи констракшн ХХК, Фүжи девелопмент ХХКФ-д Борлуулалтын менежер, Борлуулалтын ахлах менежер, Хэрэглэгч үйлчилгээний албаны дарга
- Ангилсан махны захиалга, хүргэлтийн үйлчилгээний “МЯНГАТ БРЭНД” үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна
Сонгуульт ажил :
- 2011 он : Дорнод аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан Титэм үг илтгэлийн уралдааны шилдэг оролцогчдын “ГИБ” клуб үүсгэн байгуулагч
- 2012 он : Дорнод аймгийн Оюутан Залуучуудын нэгдсэн холбооны Хэрлэн сумын салбар зөвлөл
- 2013 он : МҮАНамын дэргэдэх Оюутны холбооны тэргүүн
- 2015-2018 он : МҮАНамын дэргэдэх Залуучуудын холбооны УЗГишүүн
- 2014 он: Дорнод аймгийн Оюутан Залуучуудын нэгдсэн холбооний дэд тэргүүн
- 2014-2015 он : Монголын залуучуудын холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн залуучуудын холбооны дэд тэргүүн
2016 он : Дорнод аймгийн Оюутан Залуучуудын нэгдсэн холбооны Тэргүүний үүрэг гүйцэтгэгч
- 2019 он : Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлийн Тэргүүлэгч
- 2020 он : Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлийн дарга
- 2020 оны 11-р сараас Дорнод аймгийн Оюутан Залуучуудын нэгдсэн холбооний Тэргүүнээр сонгогдон ажиллаж байна
Мэдээний эх сурвалж : Дорнод аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбоо
Холбоо барих утас : 8011-1510
URL: