Г.Загдаагийн шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна

16049725355fa9eff774fb6

 “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа,  түүний эхнэр Г.Амарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр үргэлжилж байна. Г.Загдаа нь өчигдөр шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан ч шүүхээс хүсэлтийг хүлээн аваагүй хурал үргэлжилсэн юм.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн, эхнэртэйгээ нийлэн хууль сахиулагчийн ажилд саад учруулсан хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн юм.

Хэргийг эргэн сануулахад,  иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ.


URL: