Украины Ерөнхийлөгч В.Зеленский коронавирусээр халдварлажээ
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ.
“COVID-19”-н аюул хэнд ч учирч магадгүй юм. Хорио цээрийн арга хэмжээ авсан хэдий ч миний шинжилгээний хариу эерэг гарчээ. Одоогоор би 37.5 хэмийн халуунтай байгаагаас гадна биеийн байдал хэвийн байна. Коронавирус илэрсэнтэй холбоотойгоор тусгаарлагдаж, албан үүргээ гүйцэтгэсээр байх болно” хэмээн В.Зеленский цохон тэмдэглэжээ.
Дарга нар, орлогч дарга нар болон ажилтнууд нь коронавирусний шинжилгээнд тогтмол хамрагдаж байгаа талаар ерөнхийлөгчийн засаг захиргаа мэдэгдсэн байна. Украины Сангийн сайд Сергей Марченко мөн коронавирусээр халдварласан тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Даваа гарагт мэдээлснээр, Украинд өдөрт халдварын 8687 тохиолдол илэрснээр, цар тахал дэгдэж эхэлснээс хойш тус улсад бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 469018-д хүрсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: