ХХААХҮ-ийн сайд аа, ямар шалгуураар хувь хүмүүст таван сая төгрөг тараасныг тайлбарлах уу?

1

Шилэн дансанд иргэдийн зүгээс хийж буй хяналт, шалгалт цахим орчинд үргэлжилж байна. Аудитын үүрэгт ажлыг иргэд гүйцэтгэж, төрийн байгууллагуудын бодит байдлыг, тэр дундаа ард түмний мөнгийг хэрхэн үр дүнгүй, оновчгүй зарлагадаж байгааг илчилсээр байгаа нь .

Энэ удаад ХХААХҮ-ийн сайдын шилэн данс Шилэн Цогоогийн шалгалтад өртөж, гэрээний санхүүжилтийн тодорхой бус тайлан асуудал дагуулж эхэллээ.

123844257_2805950373056385_3249513847370526916_nТодруулбал, таван хүн тус бүрт таван сая төгрөгийн шилжүүлэг хийжээ. Тогтмол, бүхэл дүнгээр хувь хүнд шилжүүлсэн энэ мөнгөнүүдийг “но” болгон харж байгаа иргэдийн хардлага ортой байж мэдэх юм. Учир нь ХХААХҮ-ийн сайдын А-231 тоот тушаал яамны вэб сайт дахь сайдын тушаалын жагсаалтад байсангүй.

123968347_2805950319723057_4417106000314939217_nМөн санхүүжилт хийгдсэн ажлын гэрээний утга тодорхойгүй байгаа дээр Шилэн Цогоо шүүмжлэлтэй ханджээ. Дээр дурьдсанчлан сайдын А-167 тоот тушаал ч жагсаалтад ороогүй байна.

124490605_2805950349723054_870138283372609047_nИргэдэд үр дүн, төсвийн мөнгөний үр өгөөж чухал учраас төсвийг ерөнхийлөн захирагчийн хувьд ил тод байдлыг бүрэн хангах үүргээ хүлээх учиртай. Иймд салбарын сайд З.Мэндсайхан та тодорхойгүй зардлуудын утгыг тодорхой болгох шаардлагыг биелүүлж олон нийтэд тайлбар өгөх үү?

1


URL: