“Эрдэнэт”-ийн 49 хувийн маргаан Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Арбитрт очих бололтой

 IMG_6889

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авчирсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн зүгээс Засгийн газрыг Арбитрийн шүүхэд өгөхөөр болжээ. Зарим мэдээллээр үүний урьтал үйл явдлууд өрнөж эхэлсэн гэж байна. Юутай ч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд шилжүүлсэн үйл явдлын дараахнаас Арбитрийн шүүхэд хандахаар болж Олон улсын томоохон хуулийн фирмтэй хамтран ажиллаж эхэлжээ. Одоогоор бэлтгэл ажил нь хийгдэж буй бөгөөд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Арбитрийн шүүхэд албан ёсоор хандана гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.6 БААСАН № 215 (6440)


URL: