Сүнээгийн хойд аав гэх О.Тамирт 12.5 жилийн ял оноолоо
Б.Сүндэръяа буюу Сүнээгийн хойд эцэг нь түүний ээжийг болон Сүнээг хутгалсан талаарх мэдээлэл өнгөрсөн сард хэвлэлүүдээр гарч байсан билээ.
Харин энэ хэрэгт О.Тамир буюу Сүнээгийн хойд эцгийг холбогдуулан шалгаж, өчигдөр шүүхээс түүнд 12,5 жилийн ял оноосон байна. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэн. О.Тамирт хамтран амьдрагч эмэгтэйгээ хутгалсан, мөн өөр хүмүүсийн биед халдан хохирол учруулсан гэх үйлдэлд буруутай гэж үзэн дээрх ялыг оноожээ.
URL: