Ардчилсан нам Баянгол дүүргийн иргэдийн сонголтыг “булшилж”, 240 мянган иргэний эрх ашгийг хохироож байна

123337810_1089169958166546_4408670059654249487_n

2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 12.00 цагт БГД-ийн ИТХ-ын “Анхдугаар хуралдаан” зарлагдсан. Уг хуралдааны үеэр хурал даргалагч Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Нарангэрэл шинээр сонгогдсон төлөөлөгч нарт дүүргийн ИТХ-ын хуралдааны дэгийг танилцуулалгүй, төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй, бүлэг байгуулагдаагүй байхад 1 хоногийн завсарлага хууль бусаар авч, хуралдааны үйл ажиллагааг санаатайгаар таслан зогсоосон.

Түүнчлэн Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга Г.Нарангэрэл иргэдийг хэт улстөржүүлэн хууль бус зүйл руу татан оруулж, бусад намын төлөөлөгч нарын нэр хүндэд санаатайгаар халдаж, гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх ажлыг удирдан зохион байгуулсан байна. Тухайлбал БГД-ийн 11 дүгээр хорооноос сонгогдсон төлөөлөгч Ү.Амартүвшинг “Эмэгтэй хүний биед халдсан, зодсон” мэтээр худал мэдээллийг цахим сүлжээ болон ХМХ-ээр олон нийтэд мэдээлж байна. Ингэснээр Баянгол дүүргийн ИТХ-ын “Анхдугаар хуралдаан”-ыг тасалдуулах, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргалаа.

Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Монгол Ардын Намын зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэддээ үнэн зөв мэдээллийг хүргэж байна.


URL: