ХӨСҮТ: Хоёр хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 352 боллоо

16044598365fa21d3c59a02ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү ”Арваннэгдүгээр сарын 2-3-ны хооронд буюу сүүлийн хоёр хоногт 613 хүний сорьцод шинжилгээ хийхэд 3 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 2 хүний давтан шинжилгээнээс, мөн арваннэгдүгээр сарын 2-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачааны машины жолоочоос илэрсэн. Энэ нь 33 настай эрэгтэй ОХУ-ын иргэн. Сүүлийн үед тус боомтоор орж ирж байгаа жолооч нараас халдвар илрэх нь маш их ихэсч байгаа тул бид анхаарлаа хандуулж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 16 ачаа тээврийн жолооч эмчлүүлж байна. Үүний 12 нь гадны иргэн байна.

Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 352 болж, үүнээс 314 хүн эдгэрсэн байна. Одоо ХӨСҮТ-д 38 хүн эмчлүүлж байна. 30 хүний биеийн байдал хөнгөн, 8 хүний бие хүндэвтэр байна” гэлээ.


URL:

Tags: