“Circle K”-ын хогийн саванд хүүхдээ хаясан эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэжээ

712-1604458520IY8A5116

10 сарын 1-ы 14.00 цагийн үед “Ард” кино театрын орчимд байх “Circle K” дэлгүүрийн ариун цэврийн өрөөний хогийн савнаас 1100 кг дутуу төрсөн нярайг олсон хэрэг гарсан билээ.

Улмаар уг хүүхдийг хаясан эмэгтэй буюу ээжийг нь олж тогтоон,  нярайг ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчилж байсан юм.
Гэвч өнөө өглөө хүүхэд нас баржээ.
Уг хэрэгтэй холбоотойгоор хүүхдээ “Circle K” дэлгүүрийн ариун цэврийн өрөөний хогийн саванд хаясан эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалжийн өгүүлж буйгаар уг эмэгтэй хүүхдээ амьд гэдгийг мэдээгүй тул хаясан гэж тайлбарлаж буй бөгөөд хогийн саванд хаяснаас үүдэн хүүхдийн хүйгээр дамжин цусанд нь халдвар тархсан гэнэ.
С.Сарнай
http://www.sonin.mn/news/gemt-hereg/115899

URL: