Бизнесийн салбарын манлайлагчдад зориулсан “FMC-2020” чуулга уулзалт тун удахгүй…
Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуйн нэгжүүд, бизнесийн салбарын манлайлагчдад зориулан Голомт банкнаас зохион байгуулдаг “FMC” /Financial Manager’s Convention/ чуулга уулзалт энэ жил “New normal, New opportunity” буюу “Шинэ хандлага- Шинэ боломж” нэрийн дор болох гэж байна.
Энэ удаагийн чуулга уулзалтаар Макро эдийн засгийн тойм, Монгол Улсын эдийн засаг, Ковид-19 нөлөөллийн үе дэх санхүүгийн менежмент болон санхүүгийн салбар дахь дижиталчлалын нөлөө зэрэг сэдвийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч, бизнесийн шилдэг аж ахуйн нэгжүүд нэг дор цуглан туршлага солилцоно.
“FMC” чуулга уулзалтаар тухайн жилийн эдийн засаг, санхүүгийн үр дүн, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг дүгнэн хэлэлцэж, туршлага хуваалцаад зогсохгүй ирж буй жилүүдийн эдийн засгийн төлөв байдлын таамаглал хийгээд түүнд хэрхэн бэлэн байх зэрэг өргөн цар хүрээнд оновчтой таамаглалуудыг дэвшүүлдгээрээ онцлогтой.
Тухайлбал, өнгөрсөн оны “FMC” чуулга уулзалтын хувьд “Их шуурганы өмнөх нам гүм” нэртэйгээр зохион байгуулагдсан бөгөөд уг арга хэмжээгээр Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, гадаад худалдааны дайн, дижитал шилжилтийн нөлөө зэрэг одоо үед өрнөж байгаа чухал сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгч, туршлага хуваалцсан юм. Нэг жилийн өмнөх чуулга уулзалтын үеэр хүлээгдэж буй суурь эрсдэлүүд нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө хэмээх таамгийг шинжээчид дэвшүүлсэн бол энэ онд суурь эрсдэлүүд дээр нэмэгдэн дэлхий нийтэд цар тахал дэгдэж, эдийн засаг огцом хүчтэй унахад хүргэсэн зэрэг нь энэхүү таамгийг биеллээ олсныг харуулсан юм.
“FMC-2020” чуулга уулзалт тун удахгүй…
URL: