БЗД-ийн Засаг даргаар Н.Баярмөнхийг, ИТХ-ын даргад А.Баяр нарыг нэр дэвшүүлэхээр дүүргийн намын хороо шийдвэрлэжээ

16043861765fa0fd808a842

Баянзүрх дүүргийн МАН-ын хороо өнөөдөр хуралджээ. Өнөөдрийн хурлаас Баянзүрх дүүргийн Засаг даргаар Нацагийн Баярмөнхийг, ДИТХ-ын даргаар Амарбаясгалангийн Баяр нарыг нэр дэвшүүлэх шийдвэрийг БЗД-ийн намын хорооны гишүүд 100 хувийн саналаар гаргажээ.

     Н.Баярмөнх нь 2020 оны сонгуулиар нийслэлийн ИТХ-ын 7 дугаар тойрог буюу Баянзүрх дүүргийн 9, 11, 12, 20, 23, 28 дугаар хорооноос сонгогдсон төлөөлөгч юм. Тэрбээр, өнгөрсөн дөрвөн жилд дүүргээ төлөөлж НИТХ-д суусан бөгөөд өмнө нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч,  дүүргийн МАН-ын хорооны дарга зэрэг шат шатны албуудыг хашиж байсан туршлагатай нэгэн аж.

    Харин А.Баярын хувьд өнгөрсөн сонгуулиар ДИТХ-ын сонгуулийн 2 дугаар тойрог буюу 4, 7 дугаар хороонд нэр дэвшиж сонгогдсон бөгөөд 2016-2020 онд ДИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан МАН-ын залуу төлөөллүүдийн нэг юм байна.

Дүүргийн намын хорооны гаргасан шийдвэрийг маргааш болох БЗД-ийн ИТХ-ын хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.

Ч.Ган


URL: