Биеийн тамир, спортын дунд сургуулиудын удирдах ажилтнуудыг хүлээж авлаа
Энэ сарын 29-ны өдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороон дээр Биеийн тамир, спортын дунд сургуулиудын удирдах ажилтны “ХҮҮХДИЙН СПОРТЫН ХӨГЖИЛ БА СПОРТ СУРГУУЛЬ” сэдэвт өргөтгөсөн зөвлөгөөн болж манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг 12 спортын дунд сургуулийн захирлууд оролцсон. Тэднийг Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “ОЛИМПИК ХАУС”-т хүлээж авч спорт-олимпизмийн хөгжлийн төлөө халуун яриа өрнүүллээ.
Мөн энэ үеэр Спортын дунд сургуулиудын удирдлагуудад МҮОХ-ны зүгээс хэрэгжүүлэх гэж буй “Спорт-Олимпизмын шинэ эрин” төсөл хөтөлбөрийг танилцууллаа. Тус төсөл хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын нийт ард иргэдэд биеийн тамир, спортоор хичээллэх стандарт заал, талбайг хүрэлцээтэй болгож, биеийн тамир, спорт-олимпизмийн үзэл санаагаар бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олох орчин нөхцлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.
URL: