Л.Нинжжамцыг буруутгасан хоёр асуудалд албаныхан хариу өгчээ

f01850343aed1ad5a6dccdfd7aea2443_1200

Олон нийтийн гэх тодотголтой МҮОНРТ-ийн уран бүтээлчид захирлуудын зөвлөлөө шүүмжлэн эсэргүүцлээ илэрхийлээд багагүй хугацаа өнгөрч байна. Коронавирусийг далимдуулан ажилчдынхаа цалинг хассан, мөн тагнаж чагнасан гэх хэл ам намжаагүй хэвээр.

Улсын онц чухал обьектын нэг болох “их айлд” чагнах төхөөрөмж тавьсан гэдэг асуудал хүмүүсийн анхаарлын төвд байсаар байна. Тэгвэл Тагнуулын ерөнхий газар энэ асуудалд цэг тавьжээ. Тодруулбал, МҮОНРТ-д дээрх асуудалтай холбоотойгоор ТЕГ хариу албан бичиг хүргүүлсэн байна. Үүндээ “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн эфир, программын өрөө, нэвтрүүлгийн зөвлөлийн өрөө болон студид суурилуулсан дуу, дүрс бичдэг камер нь дуу дүрс бичих зориулалттай энгийн хэрэглээнд ашигладаг хяналтын камер байна. Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэлд хамаарахгүй болно” гэжээ.

Түүнчлэн ажилчдын цалин хөлстэй холбоотой асуудалд Мэргэжлийн хяналтын газар хариу өгөхдөө “Нийт 751 ажилтны цалин хөлсийг холбогдох тушаал, журмын дагуу тооцон бодож олгосон байна” гэжээ.


URL: