Н.Багабандийн “Титэм үг” номыг 25 сая төгрөгөөр “Эрдэнэт” үйлдвэрт “шахжээ”
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, “Оюутолгой” компаний Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Н.Багабандийн бичсэн “Титэм үг IV” номноос 1000 ширхэгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийлүүлсэн баримт ил боллоо.
Тодруулбал “Титэм үг IV” номыг нэг бүрийг нь 25 000 төгрөгөөр тооцож, нийт 25 000,000 төгрөгөөр Намхай овогтой Сүхбаатар гэх эзэмшигчтэй “Говьтаван хишиг” ХХК-аас 2020 оны 6 сард “Эрдэнэт үйлдвэр”-т зарсан байна.
Эх сурвалж: Sonin.mn
http://www.sonin.mn/news/gemt-hereg/115835
URL: