Н.Түвшинбаяр аварга хүчингийн хэрэгт холбогдолгүй
Ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн Олимпийн аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаярыг хүчингийн хэрэгт холбогдсон хэмээх таагүй мэдээлэл гарсан.
Тэгвэл энэхүү хэрэг явдлын ээдрээ тайлагдлаа. Энэ нь Н.Түвшинбаяр аваргад огт хамаагүй бөгөөд хамт явсан хүмүүс дунд нь үүссэн асуудал байжээ. Н.Түвшинбаяр аварга нь хувь хүний хувьд төлөвшсөн, үлгэр жишээ сайхан гэр бүлтэй, улсын нэр хүндийг өндөрт өргөж яваа олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн аварга билээ.
Аварга маань МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажилд очоод удаагүй байгаа ба урд өмнө нь ямар нэгэн элдэв таагүй асуудалд орооцолдож байгаагүй билээ.
Тухайн нөхцөлд үүссэн хэрэг явдлыг холбогдох байгууллага шалгаж байгаа бөгөөд үнэн мөн нь удахгүй тодорхой болох биз ээ.
URL: