ДЭМБ-ын ерөнхий захирал тусгаарлагджээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Гебрейесусын вирус халдварласан хүнтэй уулзсан тул аюулгүй байдлыг харгалзан түүнийг тусгаарлажээ.
Түүний оролцсон хуралд хамт байсан нэгэн хүнээс халдвар илэрсэн нь ийнхүү ДЭМБ-ын захиралыг тусгаарласан байна.
ДЭМБ-ийн эрүүл мэндийн салбар нэгжээс түүний мейл болон гар утас руу захидал илгээн гэртээ тусгаарлагдахыг зөвлөжээ.
Одоогоор түүнээс шинжилгээ авсан бөгөөд Монголын цагаар маргааш өглөө хариу нь гарах аж.
“Хэдийгээр надаас коронавируст халдварын шинж тэмдэг илрээгүй ч ДЭМБ-ын гаргасан зөвлөмжийн дагуу өөрийг тусгаарлаж, гэрээсээ ажлаа удирдан явуулахаар боллоо” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебрейесус твиттер хуудаснаа жиргэжээ.
Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээллээс харвал дэлхий даяар коронавируст халдварын 46.5 сая тохиолдол бүртгэгдэж, 1.2 сая хүн эндээд байна.
Эх сурвалж: DW
URL: