Ц.Анандбазар гишүүн 10 сая төгрөг дээр “луу унжжээ”

olloo_mn_1542357480_15173613435a7118bf97253Олны анхаарал татсан хэргүүд дээр өмгөөлөгчөөр ажиллаж, анхаарлын төвд орох болсон Б.Мэргэн УИХ-ын гишүүний нэр дээр шүүхэд гомдол гаргахаар болжээ. Тэрбээр улс төр, бизнесийн салбарт хар бараан түүх арвинтай Ц.Анандбазарт гомдсоны учир ийн шүүхэд хандаж байгаа юм байна.

“Веритас Партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч Б.Мэргэн нь “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазараас 10 сая төгрөгийн авлагатай байсан бөгөөд мөнгөний оронд шатахуун авахаар болсон байж. Гэтэл Ц.Анандбазар гишүүн мөнгө ч, шатахуун ч өгөхөөс татгалзсан гэнэ. Тиймээс Б.Мэргэн өмгөөлөгч шүүхээр заргалдаж, авлагаа авахаар шийджээ.

Цахим орчинд тэдний хоорондын 10 сая төгрөгийн гэрээг өмгөөллийн үйлчилгээний төлбөр байх гэсэн таамаг явж байгаа боловч энэ мөнгө сонгуультай холбоотой юм гэнээ. Нэг үгээр, сонгуулиар хүн ашиглачихаад, түшээ болонгуутаа “луу унжсан” бололтой.

1


URL: