Ирэх долоо хоногт ШШГБ-ын ажилтнуудад холбогдох хэргийг шүүнэ

l
Баянгол дүүргийн Прокурорын газраас Г.Сүхболд нарын ШШГБ-ын ажилтнууд болох 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурлыг товложээ.
Тэд шүүгч агсан Л.Бямбаагийн үхэлд буруутгагдаж буй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хууль сахиулагч, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандсан гэж яллах дүгнэлт үйлджээ. Прокуророос хүргүүлсэн уг гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд арваннэгдүгээр сарын 02-ны 13:30 цагт товлогдсон байна.

URL: