САЙН МЭДЭЭ: Нэг иргэн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сүүлийн хоёр хоногт нийт 1242 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Халдвар авсан 53 настай эмэгтэй эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ.
Батлагдсан тохиолдол нийт 340 боллоо. Үүнээс 313 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 27 хүний биеийн байдлыг үнэлбэл, 19 нь хөнгөн, найм нь хүндэвтэр байгаа” гэв.
URL: