Б.Ганхуяг: Төмөр замаар тээвэрлэх 31 сая тонн нүүрсийг бид олборлож, нийлүүлнэ

712-1603854894da59c0b065302da7099acd91baf83c94Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт манай улсын коксжих болон чулуун нүүрсний томоохон ордууд оршдог. Тэдгээрийн дотор Тавантолгойн бүлэг ордоос хамгийн томд тооцогдох, нөөцөөрөө дэлхийд эхний аравт жагсдаг баялаг уурхайд “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолт явуулж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал  Б.ГАНХУЯГТАЙ ярилцлаа.

-Танай компани одоо үндэсний хэмжээний, хүн бүрд хамааралтай аж ахуйн нэгж болсон. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагааг хүмүүс сонирхож байна. Олборлолт, тээвэрлэлт хэр явж байгаа вэ?
-Манай компани бүрэн хүчин чадлаараа ажиллавал 45 сая тонн нүүрс олборлох бололцоотой. Одоогоор тээвэрлэлтээс шалтгаалан бодит байдалдаа тохируулсан олборлолт хийж байгаа юм. Энэ жил 17 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байсан ч коронавирусийн цар тахпын улмаас төлөвлөгөөт зорилтоо арай багасгаж, 13 сая тонн болгож, 11 саяыг нь экспортлохоор ажиллаж байна. Эхний хагас жилийн байдлаар төлөвлөсөн ажил 71 хувиар тасапдсанаас улсын төсөвт төвлөрүүлэх татвар хураамж, ашиг орлого хумигдсан. Гэвч 7-10 дугаар сард олборлолтоо эрчимжүүлж, экспортын тээвэрлэлт нэмэгдлээ. Ачилтаас анх удаа 1370 машин нэг өдөрт 72 мянган тонн нүүрс тээвэрлэсэн нь дээд амжилт болсон. Цаашдаа төмөр замын бүтээн байгуулалт дуусаж, тээвэрлэлт илүү эрчимтэй, хурдтай болно гэж хүлээж байна. Ирэх онд 17 сая, 2022 онд 24 сая, түүний дараа жил 27 сая тонн нүүрс олборлоод 2024 оноос нийт хүчин чадлаа бүрэн хэмжээгээр ашигпаж эхэлнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаа юм.
-Дээрх хүчин зүйлээс шалтгаалан төмөр замын томоохон төслүүдийн санхүүжилтэд хүндрэл учрах болов уу?
-Өнгөрсөн оноос эхлэн Зүүнбаян, Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бид бие даан санхүүжүүлээд явж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын санхүүжилт болох 750 тэрбум төгрөгийн эхний ээлжийнхийг хийж дуусгасан. Үүний дараа тусгай чиг үүргийн компани байгуулсан нь “Тавантолгой- Зүүнбаян төмөр зам” юм. Түүний 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, 34 хувийг “Монголын төмөр зам” компанид эзэмшүүлэхээр болсон. Тус компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг томилсноор хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээг байгуулах учиртай. Одоогоор төмөр замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, дотоодын 80 гаруй аж ахуйн нэгж хамтран оролцож, маш хэмнэлттэй, өндөр хүчин чадал шаардсан ажлыг зөв зохион байгуулалттайгаар гүйцэтгэж байгаа юм. Цаашдаа 653 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ санхүүжилтийг бид үе шаттайгаар хийнэ.
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд хэр хэмжээний санхүүжилт хийсэн бэ. Ажил нэлээд урагштай явж байна билээ?
-Өнөөдрийн байдлаар уг замд 762 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, ажлын гүйцэтгэл төлөвлөснөөс 11.2 хувиар илүү явж байна. Энэ нь нэгдүгээр зэрэглэлийн, жилдээ 30 сая тонн нүүрс тээвэрлэх төмөр замын том төсөл юм.
Тавантолгой Зүүнбаянгийнх бол жилд 15 сая тонн нүүрс тээвэрлэх, гуравдугаар зэрэглэлийн төмөр зам шүү дээ. Энэ хоёр замаар тээвэрлэх нийт нүүрсний 31 сая тонныг нь бид олборлож нийлүүлнэ. Бусад угаасан болон хагас боловсруулсан нүүрсийг авто замаар явуулж экспортлох юм. Тиймээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь тойрогтой байхаар төлөвлөсөн.
Үүнээс гадна Тавантолгой- Хангимандал чиглэлийн 480 км автозамыг барьж, түүнийг дагаад 30 сая тонны хүчин чадалтай нүүрс угаах үйлдвэрийг барих юм. 2023 он гэхэд эхний блок буюу 10 сая тонн нүүрс угааж баяжуулах үйлдвэрийг хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн. Засгийн газраас шийдвэр нь гарчихсан Тавантолгойн цахилгаан станцын 30 хувийг манайх санхүүжүүлэх бол 450 МВт-ын цахилгаан станцыг барих юм. Эдгээрийг дагаад хүн амын шилжилт хөдөлгөөн их болох учраас 51 мянган хүн амтай “Эрдэнэсийн хот” байгуулна. Ийм төлөвлөлтийн дагуу Засгийн газраас Тавантолгойн ордын гадаргын ерөнхий төлөвлөгөөг баталж өгсөн.
-Дэд бүтцийн төслүүдийг хэдэн онд ашиглалтад оруулах вэ?
-Үе шаттайгаар буюу 2022 онд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөл хэрэгжиж дуусах ёстой ч 2023 оны гуравдугаар сард ашиглалтад оруулна гэсэн мэдээлэл бий. Тухайн онд Тавантолгой- Зүүнбаянгийн төмөр зам, хоёрдугаар хагаст нь нүүрс угаах үйлдвэрийн эхний блокийг барьж дуусгана. Харин эхний улиралд нь багтаан усан хангамжийн асуудпаа гурван эх үүсвэрээс шийдсэнээр ЖДҮ, хүнд болон хөнгөн үйлдвэр, зам дагасан хот суурин газрын бүтээн босголтын ажил явагдах нөхцөл бүрдэнэ. Одоогоор 737 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа 450 МВт-ын цахилгаан станц, түүний дамжуулах шугамд 50 сая ам.доллар хэрэгтэй. Үүний гуравны нэг буюу 237 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” гаргах юм. Ирэх онд 150 сая, дараа жил нь үлдсэн хөрөнгийг санхүүжүүлнэ. Ингээд 2023 оны эцэст цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
-“Тавантолгой түлш” компанийн түүхий эдийг танайх нийлүүлдэг. Ачилт болон тээвэрлэлтхэвийн байгаа юу?
-Энэ оны есдүгээр сар хүртэл “Тавантолгой түлш”-ийнхэн өөрсдөө нүүрсийг татан авч байсан. Одоо гэрээт компаниудаар тээвэрлэлтийг хийлгэж байна. Энэ өвлийн хувьд 1.2 сая тонн нүүрс шаардлагатайгаас 750 мянгыг нь төвлөрүүлчихсэн.
Бидний төсөөлж байгаагаар сайжруулсан шахмал түлшний хэрэглээ ойрын 10-15 жилд байх юм.байна, иргэдийг орон сууцжуулж дуусах хүртэл. Тэр болтол нүүрсний нийлүүлэлтийн тухайд санаа зовох асуудал алга.
-Сайжруулсан шахмал түлшний хувьд иргэд “Хорт хий ялгаруулж байна, хордлоо” гэж ярьдаг. Үүнийг та хэрхэн ойлгож байна вэ?
-Манай уурхайн нүүрсийг бүрэн шаталттай гэж үнэлдэг. Тиймээс илчлэг сайтай, дотоод шаталт гүйцэд явагддаг онцлогтой. 6800-9100 Ккалорийн илчлэг гэдэг бол маш өндөр үзүүлэлт. Хятадын угаах үйлдвэрт ч 5-15 хувьд нь Тавантолгойн нүүрсийг ашигладаг. Үүнийг энгийн хэрэглээнд ашиглахдаа олон талаас нь бодолцох ёстой. Би өөрөө химич хүн биш болохоор тухайн үйлдвэрт нүүрсийг яаж боловсруулдаг, юутай хольдгийг нь мэдэхгүй юм. Ямартай ч “Тавантолгой түлш” компанийг бид түүхий эдээр тасралтгүй хангах боломжтойг л баталгаатай хэлж чадах байна.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL: