УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

16039340115f9a173b88182

  УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. Түүнийг ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэрэгт буруутган, 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан юм.

Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан. Давж заалдах шатны шүүх хурал Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.10.29/ 10.00 цагт товлогдсон байна.


URL: