Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал хүндэвтэр байна

16038553385f98e3eacf93d

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү ”Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1233 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ.

Тодруулбал, аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 настай эрэгтэйн давтан шинжилгээнээс вирус илэрсэн. Харин өчигдөр шинэ тохиолдол нэмж илрээгүй. Батлагдсан тохиолдол 340 хэвээр байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д  28 хүн эмчлүүлж буй аж. Тэдний 20 нь хөнгөн, найман хүний биеийн байдал хүндэвтэр байна.

 ”Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Төмөр замын ажилчдын 10 сорьцод мөн илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 27, үүрэг гүйцэтгэж ажилласан 67 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирсэн 24 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Батлагдсан тохиолдол Монгол Улсад 340 хэвээрээ байна. Үүнээс эдгэрсэн хүн 312.  Эдгэрэл 91 хувьтай байна” гэлээ.


URL: