Л.Нинжжамц чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй гэв
МҮОНРТ-ийн уран бүтээлчид телевизийн Захирлуудын зөвлөлийг огцруулахыг шаардаж байгаа билээ. Тэд мөн цалинтай холбоотой зарим мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараасан. Харин үүнийг бодит мэдээлэл биш гэдгийг МҮОНРТ-ийн удирдлагууд мэдэгдсэн юм.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр зарим мэдээллийн хэрэгслээр “МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өгөхөөр өргөдлөө өгчээ” гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Л.Нинжжамц одоогоор ямар нэгэн чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй, хэвийн ажлаа хийж байгаа аж. Тэрээр сайтуудаар түүнийг өөрөө ажлаа өгсөн мэтээр зориудаар хуурамч мэдээ түгээсэн байна.
URL: