Д.Нямхүү: Халдвар авсан хүний тоо 339 боллоо
Манай улс энэ сарын 23-25-нд 1189 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 24-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 14 настай хүүхэд, энэ сарын 23-24-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолооч, энэ сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн найман хүнээс “COVID-19” илэрчээ.
Сүүлийн гурав хоногт 11 тохиолдол бүртгэгдсний найм нь Монгол Улсын иргэн бол гурав нь ОХУ-ын иргэн байна. Ингэснээр манай улсын батлагдсан тохиолдол 339 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 27 хүн эмчлүүлж байна.
URL: