Монголын Залуучуудын Холбоо шинэчлэгдлээ
Түүхэн цаг үедээ улс эх орны хөгжлийн томоохон хөшүүрэг болдог 99 жилийн түүхт Залуучуудын байгууллага шинэ түвшинд ирлээ. Итгэл үнэмшил, хүсэл зорилгоорой эвлэлдэн нэгдэж чадсан олон залуучууд энэ холбооны төлөө сэтгэл зовнин 3 жилийг үдсэн байна. сүүлийн жилүүдэд залуучуудын төлөөх бус шашины үзэл суртал түгээн дэлгэрүүлэх байгууллага мэт ажиллаж өв уламжлалаа таниулан суртачлах нэрийн доор олон талт үйл ажиллагаагаар залуучуудын төлөөх бус үйлдлүүд нилээдгүй явагдаж байсан билээ. 2019 оны 5 сард хууль бус санхүүжилт, үйл ажиллагаанаас олсон орлого, үндэсний залуучуудын зөвлөл, удирдах хороог татан буулгаж үндэсний хэмжээний хамгийн том төв болох залуучуудын байгууллагыг ганц хүний эрх мэдлээр захирах, удирдахыг санаархаж буй олон үйл ажиллагааг эсэргүүцэж хэвлэл мэдээллийн байгууллагаар тодорхой баримттай мэдээлэл хийж байлаа.
Үүнээс үүдэлтэй монголын залуучуудын холбооны шинэчлэлийн хөдөлгөөн байгуулагдаж 1.6 жилийн уйгагүй хичээл зүтгэлээр хууль хяналтын олон удаагийн шалгалтаар орж үндэсний залуучуудын 6-р их хурлыг 2020 оны 5сарын 8 ны өдөр зохион байгуулж байсаныг энэ холбооны төлөө сэтгэл зүрхтэй олон залуучууд мэдэж байгаа билээ. залуучуудын байгууллагаа аврах сэтгэл зүрхтэй олон залуучууд нэгдэн нийлж тэмцэл үргэлжилсээр 2020 оны 10 сарын 24 ны өдөр залуучуудын холбооны өмч болох төв байрыг суллаж авлаа. энэ хугацаанд жагсаал цуглаан хийж олон залуучуудаа хоёр талд гаргаж талцуулахыг хүссэнгүй. Эв зүйгээр хууль дүрэм журмаар нь бүх асуудалд хандаж залуучуудын холбооны эрх барих дээд шат их хурлаа хүлээн зөвшөөрдөггүй чуулганаас гарсан олон шийдвэрт хариу өгөөгүй сандал ширээтэйгээ зууралдсан ичгүүргүй хэсэг бүлэг хүмүүст цэг тавьж залуучууд бид хүчтэй гэдгээ харуулж чадлаа. 100 жилийн түүхэн босгон дээр залуучууд бид өөрчлөлт шинэчлэлийг хийж улс эх орны хөгжилд Өөрсдийн оролцоогоор нэмэгдүүлж залуучуудын хөгжлийн шинэ чиг хандлага илэрхийлж хамтран ажлахыг нийт залуучууддаа уриалж байна.
URL: