Путины охин сүүдрээс гарав
Владимир Путины охины түнш Ерөнхийлөгчөөс төрийн өргөөний хажууханд сая долларын байр авч өөрийн “Швейцарь”-ийг байгуулж буй тухай гэж Оросын зарим хэвлэлээр мэдээлж байна.
Оросын Ерөнхийлөгчийн том охин Мария Воронцова “Номеко” эмнэлгийн компанийн хамтран эзэмшигч болжээ. Тэрбээр Петербургийн хойд дүүрэгт төрийн мэдлийн 30,4 га газарт 40 тэрбум рублийн үнэлгээтэй эрүүл мэндийн төв босгож байна.
Барилгын ажлыг Газпромын салбар компани гүйцэтгэж байгаа гэнэ. Тэгвэл “Газпром”-д Путины хүргэн, Нидерландын бизнесмен Йоррит Йост Фаассен ажилладаг байв.
”Номеко” цогцолборт хорт хавдрын төв, клиник, нөхөөн сэргээх, химийн эмчилгээний салбар багтаж байна. Шинэ анагаахын төв нь тоноглолтоор дэлхийд гуравт орох бөгөөд жилдээ 200 мянган хүнийг хүлээн авч эмчлэх ажээ.
Энэ бизнес төсөл нь Путины охины хувьд анхных болох бөгөөд өмнө нь тэр ямар нэгэн арилжааны байгууллага байгуулаагүй ер нь нууцлаг амьдралтай байв. Харин одоо холбооны телевизийн судгуудаар үзэгдэх боллоо.
Хэдийгээр улсын дэмжлэгээр босож байгаа ч “Номеко” компанийн эзэмшигчд хувь хүмүүс. Тухайлбал, Воронцовагийн бизнес түншүүд нь “Согаз анагаахын” ерөнхий захирал Владислав Баранов, Андрей Обрезан, Наталья Бугаенко мөн Ерөнхийлөгчийн дэргэдэх ШУ ба Боловсролын зөвлөлийн дээд удирдлагын гишүүн Сергей Мазуренко болж байна. Энэ таван хүн компанийн хувьцааны 20 хувийг тус тус эзэмших юм.
http://eagle.mn/r/77793
URL: