“Алтан гарт” Сумька!!!!!
Д.Сумьяабазар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдаар ажиллахдаа төрсөн дүү Д.Сэржбүдээгийнхээ “ГАЗКОМ” компаниар дамжуулан 2 тэрбум гаруй төгрөгийн тендэр авчээ.
“Газком” компани нь Д.Сумьяабазарын дүү Д.Сэржбүдээгийн хувийн компани. Д.Сумьяабазарыг Уул уурхайн сайд болсноос хойш “Газком” компани нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах нэрийн дор хамаг тендэрийг хамжээ.
- 2019 оны 7-р сард Нийслэлийн Ерөнхий боловсролын 5 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг хийн зуухаар солих 589 сая төгрөгний тендэр
-2020 оны 4-р сард Нийслэлийн 20 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг хийн зуухаар солих 1.8 тэрбум төгрөгийн тендэр тус тус авчээ.
Д.Сумъяабазар нь Нийслэлийн МАН-ын дарга болмогц МАН-ын гишүүн “Хас” банкны Ч.Ганхуягийн төрсөн дүү Ч.Гантулгыг БОАЖЯ-ны дэргэдэх “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар томилжээ. Ингээд Ч. Гантулгатай бүлэглэн, төрсөн дүү Д.Сэржбүдээгийн “Газком” ХХК-д дээрхи тендэрүүдийг өгсөн байна. Уг ажлыг гүйцэтгэх компани нь хийн түлш импортлох, худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ажлын туршлагатай байхыг шаарддаг . Д.Сэржбүдээгийн компани дээрхи шалгуурыг хангахгүй буюу хийн тусгай зөвшөөрөлгүй байсан ч сонгон шалгаруулалтын болзлыг нь тус компанид зориулан өөрчилж байгаад тендэр өгчээ. Хийн түлш импортлох, худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд хариуцдаг учраас дараа нь дүүгийнхээ “Газком ” компанид тусгай зөвшөөрөл олгосон биз ээ!!
Энэ бол зөвхөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах нэрээр хулгайлсан мөнгө.
Түүний хувийн ашиг сонирхол ганц үүгээр дуусахгүй. Маш олон компаниудаар дамжуулан татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалсан байдаг. Баримтуудыг дэлгэх болно.
Хулгай хийдэг хотын дарга биднийг удирдлаа юу????
МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх та хулгайтай тэмцэнэ гэж амаараа хэлэх мөртлөө гараараа хулгайч нарт эрх мэдэл өгөөд байдаг та ХОЁР НҮҮРТЭН юм уу???
URL: