Нийслэлийн МАН-ын хорооноос Хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг дэмжлээ
Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэхийг дэмжлээ.
Тодруулбал, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн Засаг даргад Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад Ж.Батбаясгалан дэвшүүлсэн юм. Уг саналыг Нийслэлийн МАН-ын хороо дэмжсэн бөгөөд одоо МАН-ын Удирдах зөвлөлөөс эцсийн шийдвэрийг гаргах юм.
URL: