Чуулганы хуралдааныг анх удаа эмэгтэй гишүүн удирдлаа
Чуулганы хуралдааныг анх удаа эмэгтэй хүн удирдсан түүхэн үйл явдал боллоо. Тодруулбал, өнөөдрийн чуулганаар УИХ-ын дарга Г.Занданшатар өөр хуралд орох болсон тул УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан хуралдааныг удирдсан юм.
Улмаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан мөн хуралд оролцох шаардлагатай болсон учраас УИХ-ын дэд дарга С.Одонтуяа чуулганыг даргалан үргэлжлүүлэв.
Хэдийгээр УИХ-ын дэд даргаар өмнө нь УИХ-ын гишүүн С.Оюун ажиллаж байсан ч чуулган даргалж байгаагүй аж. Түүхэндээ анх удаа чуулганыг эмэгтэй хүн удирдсан нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа болов.
Сануулахад, УИХ-ын дэд даргаар МАН-ын бүлгийн төлөөллөөс УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, АН-аас УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажилладаг юм.
URL: