Кобе Брайантын өмсгөл Үндэсний музейд заларлаа

ruefa50ea4119“Лос-Анжелес” багийн домогт тоглогч Кобе Брайантын өмсгөл Вашингтон хот дахь Африк гаралтай америк иргэдийн түүх, соёлын үндэсний музейд заларлаа. Кобе энэ майкыг 2008 оны НБА-гийн лигийн плей-оффын финалын цувралд өмсөж байжээ.

Музейд тавигдсан өмсгөлийн тайлбарт “Кобе Брайант 1996 онд дунд сургуулиас мэргэжлийн НБа-д шилжсэн анхны хамгаалагч болсон. Тэр үед шинжээчид түүнийг мэргэжлийн сагсан бөмбөгт амжилт олоход эргэлзэж байсан ч Кобегийн амжилт лигт залуучуудын үе эхлэх зам болж өгсөн юм” гэж бичжээ.


URL: