2021 онд авто замд 205, соёлын төвд 78, эмнэлэгт 57, музейд 44, спорт цогцолборт 31 тэрбумыг зарцуулна

16031795745f8e943661b03

Шинээр байгуулагдсан УИХ-ын намрын чуулганаар нэн түрүүнд хэлэлцэж байгаа асуудал нь төсөв.  Засгийн газраас өргөн барьсан төсөлд төсвийн орлогыг 11.8 их наяд, зарлагыг 13.9 их наяд тооцож, 2.2 их наядын буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхүйц алдагдалтай байхаар төлөвлөсөн байна. “Төсвийн алдагдал гэдэг харьцангуй ойлголт, яг ийм байна гэж шууд ойлгож болохгүй. Төсвийн төсөөлөл, төсөл гэдэг ийм байж магадгүй хэмээн тооцож байгаа л хэлбэр.  Яг төсөв бүрдүүлэх явцад орлого нэмэгдэж болно.  Эсвэл төсвийг янз бүрээр хэмнэж, алдагдал багасаж болдог. Тэр битгий ашигтай ч гарч болно гэж эдийн засагч Ч.Хашчулуун ярьсан. Тэгэхээр алдагдалд нэг их ач холбогдол өгөхөөсөө илүүтэй төсвийг зөв эрэмбэлдэг болоход л анхаарах хэрэгтэй байгааг эдийн засагчид хэлж байна.

2021 онд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг шүүж үзэхэд, сургууль, цэцэрлэг, дотуур байр, багшийн хөгжлийн ордны барилга шинээр барих, засах, өргөтгөл хийхэд зориулж 308 тэрбум, 214.5 сая төгрөгийг төсөвт тусгаж.  Гэхдээ энэ хөрөнгө оруулалтын ихэнх нь өмнөх жилүүдийн он дамжсан барилгыг ашиглалтад оруулахад зарцуулагдахаар байна. Үндсэндээ 2018, 2019, 2020 онд эхэлсэн барилга, байшингуудыг дуусгах хөрөнгө оруулалт.  Тэр дунд 2014 онд эхэлсэн цэцэрлэгийн барилга ч байх жишээтэй. Мөн 2023 онд дуусгахаар төлөвлөсөн барилга, байшин ч байна. Улаанбаатар хотод 2021 онд 17 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий 7 сургуулийг ашиглалтад оруулна гэж төсвийн төсөлд тусгаж. Мөн бага сургууль цэцэрлэгийн цогцолбор болоод цэцэрлэгийн 19 барилгыг ашиглалтад оруулахаар тусгасан байна.

2021 онд Улаанбаатар хотод ашиглалтад орох сургуулиуд

  Сургуулийн байршил, хүчин чадал Эхэлсэн хугацаа Дуусах хугацаа Төсөвт өртөг 2021 онд санхүүжих дүн
1 Сургуулийн барилга, 320 суудал /Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо/ 2020 2021 3 тэрбум 450 сая төгрөг 3 тэрбум 400 сая төгрөг
2 Сургуулийн барилга, 320 суудал /Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо/ 2018 2021 4 тэрбум төгрөг 1 тэрбум 800 сая төрөг
3 Сургуулийн барилга, 320 суудал /Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо/ 2019 2021 3 тэрбум 700 сая төгрөг 1 тэрбум 200 сая төгрөг
4 Сургуулийн барилга, 640 суудал /Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо/ 2018 2021 5 тэрбум 556 сая төгрөг 1 тэрбум 300 сая төгрөг
5 Сургуулийн барилга, 640 суудал /Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо/ 2018 2021 6 тэрбум 166.6 сая төгрөг 1 тэрбум 566.6 сая төгрөг
6 Сургуулийн барилга, 960 суудал /Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо/ 2019 2021 6 тэрбум 500 сая төгрөг 3 тэрбум 28.2 сая төгрөг
7 Сургуулийн барилга, 960 суудал /Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо/ 2019 2021 7 тэрбум 850 сая төгрөг 4 тэрбум 949 сая төгрөг


2021 онд Улаанбаатар хотод ашиглалтад орох цэцэрлэгүүд

  Цэцэрлэгийн байршил, хүчин чадал Эхэлсэн хугацаа Дуусах хугацаа Төсөвт өртөг 2021 онд санхүүжих дүн
1 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо/ 2020 2021 3 тэрбум төгрөг 2 тэрбум 700 сая төгрөг
2 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо/ 2020 2021 2 тэрбум 832.1 сая төгрөг 2 тэрбум 532.1 сая төгрөг
3 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо/ 2020 2021 3 тэрбум 500 сая төгрөг 3 тэрбум 200 сая төгрөг
4 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо/ 2020 2021 3 тэрбум 500 сая төгрөг 3 тэрбум 200 сая төгрөг
5 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо/ 2018 2021 2 тэрбум 840 сая төгрөг 1 тэрбум 340 сая төгрөг
6 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо/ 2018 2021 3 тэрбум 506.5 тэрбум төгрөг 600 сая төгрөг
7 Цэцэрлэгийн барилга /Сүхбаатар дүүрэг, 149 дүгээр цэцэрлэг, 1 дүгээр корпус/ 2020 2021 1 тэрбум 687.5 сая төгрөг 1 тэрбум 527.5 сая төгрөг
8 Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих /Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 40 дүгээр сувилал цэцэрлэг/ 2020 2021 3 тэрбум 780 сая төгрөг 2 тэрбум 780 сая төгрөг
9 Цэцэрлэгийн барилга худалдан авах, 300 ор / Хан-Уул дүүрэг/ 2020 2021 3 тэрбум 500 сая төгрөг 3 тэрбум 450 сая төгрөг
10 Цэцэрлэгийн барилга, 150 ор / Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо/ 2020 2021 2 тэрбум төгрөг 1 тэрбум 950 сая төгрөг
11 Цэцэрлэгийн барилга, 150 ор / Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо/ 2020 2021 1 тэрбум 500 сая төгрөг 1 тэрбум 450 сая төгрөг
12 Цэцэрлэгийн барилга, 150 ор / Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо/ 2020 2021 1 тэрбум 750 сая төгрөг 1 тэрбум 700 сая
13 Цэцэрлэгийн барилга, 150 ор / Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо/ 2020 2021 1 тэрбум 800 сая төгрөг 1 тэрбум 750 сая төгрөг
14 Цэцэрлэгийн барилга, 240 ор / Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Гангар инвест/ 2019 2021 2 тэрбум 500 сая төгрөг 400 сая төгрөг
15 Цэцэрлэгийн барилга, 240 ор /Хан-Уул дүүрэг/ 2020 2021 2 тэрбум 800 сая төгрөг 2 тэрбум 750 сая төгрөг
16 Цэцэрлэгийн барилга, 320 ор / Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо/ 2020 2021 3 тэрбум 500 сая төгрөг 3 тэрбум төгрөг
17 Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 150 ор /Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, 45 дугаар цэцэрлэг/ 2020 2021 2 тэрбум 500 сая төгрөг 2 тэрбум 450 сая төгрөг
18 Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 150 ор /Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 26 дугаар цэцэрлэг/ 2020 2021 1 тэрбум 500 сая төгрөг 1 тэрбум 450 сая төгрөг
19 Цэцэрлэгийн барилга, 150 ор / Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо/ 2020 2021 1 тэрбум 800 сая төгрөг 1 тэрбум 750 сая төгрөг

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайдын багцад 236.6 тэрбум төгрөг суулгаж өгснөөс 205.6 тэрбумыг авто зам барихад зарцуулах ажээ.  Ихэнх замын ажлыг 2021 онд багтааж дуусгахаар төлөвлөж, хөрөнгө оруулалтыг төлөвлөж. Мэдээж 2022, 2023 онд дуусах замын ажлын эхлэлийг ирэх жил тавих аж.  Харин Улаанбаатарт Зам, тээврийн хөгжлийн салбарын Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт 50.5 тэрбум төгрөг гэж төсөвт тусгаж өгсөн байна.  Гэхдээ төсвийн төсөлд тусгаснаар 13 орчим км замыг 10 орчим тэрбум төгрөгөөр барих аж. Зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын ихэнх нь хөдөө орон нутгийн зам засах, барихад зарцуулах нь.

2021 онд Улаанбаатар хотод барих замууд

Замын байршил Эхэлсэн хугацаа Дуусах хугацаа Төсөвт өртөг 2021 онд санхүүжих дүн
Баянхошууны Баруун салааны авто замаас цэцэрлэг, сургуулийн цогцолбор хүртэлх авто зам, 1.0 км /Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо/ 2020 2021 1 тэрбум 395.5 сая төгрөг 800 сая төгрөг
Дүүргийн соёлын төв дагуух хатуу хучилттай авто зам, 1.6 км /Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо/ 2020 2021 1 тэрбум 800 сая төгрөг 1 тэрбум 578.4 сая төгрөг
Нисэхийн эцсийн автобусны буудлаас Сонсголонгийн төв зам хүртэлх хатуу хучилттай авто зам /Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо/ 2020 2021 3 тэрбум 200 сая төгрөг 3 тэрбум 150 сая төгрөг
Толгойтын замаас Хүнсчдийн гудамжтай холбох хатуу хучилттай авто зам, 0.8 км /Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо/ 2020 2021 1 тэрбум 200 сая төгрөг 1 тэрбум 150 сая төгрөг
Тоосгоны 20 дугаар гудамжнаас Хангай зах хүртэлх хатуу хучилттай авто зам, 1 км /Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо/ 2020 2021 1 тэрбум 500 сая төгрөг 1 тэрбум 450 сая төгрөг
Улаанчулуутын автобусны эцсийн буудлаас Алтан овоо, Алтан овооноос Буяны замын төгсгөл хүртэлх хатуу хучилттай авто зам, 4 км /Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо/ 2019 2021 4 тэрбум 100 сая төгрөг 457.2 сая төгрөг
Хорооллын доторх авто зам /Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо/ 2020 2021 1 тэрбум төгрөг 900 сая төгрөг
Хорооллын доторх чулуун болон асфальтан зам /Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо/ 2020 2021 610 сая төгрөг 510 сая төгрөг
Хорооны доторх авто зам /Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо/ 2020 2021 400 сая төгрөг 300 сая төгрөг
Хувьсгалчдын гудамжнаас 105 дугаар сургууль, Гүнжийн нуурыг дайраад 7 дугаар хорооны авто зам хүртэлх авто зам, 1.7 км /Сонгинохайрхан дүүрэг/ 2020 2021 2 тэрбум 400 сая төгрөг 2 тэрбум 350 сая төгрөг
Шар хоолойн хатуу хучилттай авто зам, 4.7 км /Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт тосгон/ 2019 2020 4 тэрбум 858 сая төгрөг 1 тэрбум 950.8 сая төгрөг
Эмээлт Шонхор худалдааны төвөөс Хурганы хэсэг хүртэлх хатуу хучилттай авто зам /Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо/ 2020 2021 1 тэрбум 200 сая төгрөг 893 сая төгрөг
Ривер Хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол, 1 км / Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо/ 2019 2021 1 тэрбум 500 сая төгрөг 1 тэрбум 450 сая төгрөг
Засаг даргын Тамгын газрын урдаас 34 дүгээр байр хүртэлх авто зогсоол / Налайх дүүрэг/ 2021 2021 287 сая төгрөг 287 сая төгрөг
         

 Соёлын сайдын багцад 99.9 тэрбум төгрөгийг суулгаж өгч. Энэ мөнгөний 78 саяар нь барилга, байгууламж барина. Театр, музей, соёлын төв барина гэсэн үг. Төв аймгийн 4, Архангай аймгийн 3, Баянхонгор аймгийн 5, Завхан аймгийн 3 суманд соёл, спортын болон соёлын төв барихаар төсөвлөж. Гэх мэтчилэн аймаг болгонд 1-4 суманд соёлын төв барихаар болж. Ихэнх нь 2021-2022 онд ашиглалтад орно.

Тэгвэл 2021 онд музейд зориулсан хөрөнгө оруулалт нь 44.4 тэрбум төгрөг.  2022 онд ашиглалтад орох Байгалийн түүхийн музейн барилгад 20 тэрбумыг төсөвлөсөн бол Чингис хаан музейн үзмэрүүдийг сэргээн засварлах, сан хөмрөгийг нэмэгдүүлэхэд 10 тэрбумыг зарцуулах аж. Үлдсэн 14.4 тэрбумыг аймаг, суманд музейн барилга барихад зарцуулна. Нийтдээ 10 төсөлөөс 5 нь ирэх онд ашиглалтад орох юм байна.

Эрүүл мэндийн сайдын багцад 75.8 тэрбум төгрөг сууж. Түүнээс 57.2 тэрбумаар нь барилга байгууламж барина. Улаанбаатар хотод 2021 онд 10.5 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн барилга, өргөтгөл барихаар тусгажээ. Үлдсэн төсвийг хөдөө орон нутагт эмнэлэг барих, өргөтгөх, засварлахаад зарцуулах аж.

2021, 2022 онд Улаанбаатар ашиглалтад орох эмнэлгүүд

Эмнэлгийн байршил Эхэлсэн хугацаа Дуусах хугацаа Төсөвт өртөг 2021 онд санхүүжих дүн
Ахмад настан, хүүхдийн эмнэлгийн барилга /Баянзүрх дүүрэг/ 2019 2021 7 тэрбум төгрөг 4 тэрбум 800 сая төгрөг
Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилга /Сүхбаатар дүүрэг/ 2020 2021 2 тэрбум 795.9 сая төгрөг 1 тэрбум 795.9 сая төгрөг
Сэргээн засах төвийн барилга, 36 ор /Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо/

 

2018

 

 

 

 

 

 

 

2021

 

 

 

 

 

 

 

4 тэрбум төгрөг

 

 

 

 

 

 

 

2 тэрбум 500 сая төгрөг

 

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл /Сонгинохайрхан дүүрэг/

 

2018 2021

 

8 тэрбум 250.5 сая төгрөг

 

810 сая төгрөг

 

Дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн барилгын өргөтгөл /Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Хайлааст салбар/ 2018 2022 10 тэрбум төгрөг 2 тэрбум төгрөг
Сүрьеэгийн эмнэлгийн барилга 2019 2022 18 тэрбум 500 сая төгрөг 2 тэрбум төгрөг
         

 Ерөнхий сайдын багцад 31.8 тэрбум төгрөг суулгасан. Энэ мөнгө тэр чигээрээ БТСУХ-ны үйл ажиллагаанд зарцуулагдах юм байна. Тэр дундаа барилга, байгууламжид 31.2 тэрбум нь зарцуулагдах ажээ. Барилга, байгууламж гэдэг нь үндсэндээ спорт цогцолбор, спортын ордон, заал юм. Дунд нь хөлбөмбөгийн талбай, цэнгэлдэх хүрээлэн байгуулах гэх мэт бүтээн байгуулалт цөөн тоогоор багтсан. Улаанбаатар хотод Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт 1000 хүний суудалтай спорт цогцолбор барьж байгаа. Аль 2010 онд эхэлсэн энэхүү төслүүдэд зориулж тус бүртээ 50-хан сая төгрөгийн төсөв хуваарилж. Гэхдээ Сүхбаатар дүүргийн спорт цогцолборын төсөлд 1.5 тэрбумыг төсөвлөсөн. . Эдгээр цогцолборууд 2022 онд ашиглалтад орох юм байна.


URL: