50 настай эрэгтэй эдгэрч өнөөдөр сувилалд шилжлээ

861fd28f057e74169cbccda159140dff

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ОХУ-ын ачаа тээврийн жолооч, 50 настай эрэгтэй эдгэрч өнөөдөр сувилалд шилжлээ. ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 12 хүн эмчилгээнд байгаагаас долоо нь хөнгөн байна.

Тэрбээр аравдугаар сарын 17, 18-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториудад хийсэн шинжилгээнүүдээс 4 тохиолдол илэрсэн. Өнөөдөр нэмэгдсэн тохиолдол байхгүйг хэллээ.

Үргэлжлүүлэн “Харин нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгэрсэн хүн нь 50 настай ОХУ-ын ачаа тээврийн жолооч байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 324 байна. Үүнээс 312 нь эдгэрч, эдгэрэлт 96 хувьтай байна. Эдгэрсэн хүмүүсээс таван хүн сувилалд, 10 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 297 хүний бүх ажиглалт, тандалт нь дуусжээ. Одоогоор 12 хүн коронавируст халдварын улмаас ХӨСҮТ-т эмчлүүлж байна.

Тэдгээр өвчтөнүүдээс таван хүний биеийн байдал нь хүндэвтэр, долоон хүний хөнгөн гэж үнэлэгджээ” гэв.


URL: