Шилэн Цогоо: Г.Ёндон сайд анхаар!

1

Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд аудитаас гадна иргэний зүгээс хяналт тавих эрхийг хуулиар олгосон байдаг. Энэ дагуу Шилэн Цогоо буюу иргэн Д.Цогтгэрэл төрийн байгууллагуудын Шилэн дансыг хянаж, хууль хэрэгжүүлэх шаардлагыг тавих болсон. Тэрээр энэ удаагийн шаардлагаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ёндонд хаяглажээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа байгууллагуудын 5 саяас дээш төгрөгийн гүйлгээний хөтлөлт хийгдээгүй байна. Тиймээс Г.Ёндон сайдад гурав хоногийн хугацаа өгч, хэрэв хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй бол огцрох ёстой гэсэн байр суурийг өчигдөр илэрхийллээ.

Тэрээр Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн “но”-г цахим хуудсаар дамжуулан олон нийтэд илчилсээр байгаа юм.

Capture


URL: