Д.Сумъяабазарын сүүлийн сум нь Ж.Сандагсүрэн

8387c0bbab86ff61ad51685e3ecb593d

НИТХ-ын сонгуулийн дүн мэдээ албан ёсоор зарлагдаагүй байхад нийслэлийн дараагийн хотын дарга хэн бэ гэдэг асуудал олны анхаарлын төвд орлоо. Энэ сунгаанд гарын таван хуруунд багтах хүмүүсийг нэрлэж байгаа. Эдгээрээс Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Баясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн нар хамгийн магадлал өндөр. Гэхдээ эцсийн байдлаар зарлах хүн нь УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар. Нийслэлийн МАН-д ялалт авч ирсэн 34- суудлын 10 нь Сонгинохайрхан дүүргийнх.

Энэ ч утгаараа тэр, Нийслэлийн МАН-ын хороог удирдсан Д.Сумъяабазарын хувьд ч өөрийнх “төрхөм” Сонгинохайрхан тул дараагийн Хотын дарга нийслэлийн баруун захаас тодрох магадлал өндөр.

Намдаа үнэлэхүй ялалт явч ирсэн Сонгинохайрхан дүүргийн МАН-аас нийслэлийн Засаг дарга даргын сунгаанд НИТХ-ын дарга Р.Дагва, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн байх магадлал өндөр. Учир нь Д.Сумъяабазарын өнөөдрийн өндөрлөг хүртэлх бүхий л хугацаанд Ж.Сандагсүрэн хажууд нь байсан түүний ойрын хүн. Мөн өнгөрсөн дөрвөн жилд Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн өнгө төрхийг өөрчилж, нэр цэвэр удирдсан. Үүний зэрэгцээ Ж.Сандагсүрэн сүүлийн хоёр ч удаагийн УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргийн МАН үнэмлэхүй ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүний дотор нь 2016 онд АН сонгинохайрхан дүүргийг удирдаж байхад намдаа үнэмлэхүй ялалт авч ирсэн. Энэ ялалтын буухиагаа үргэлжлүүлж, НИТХ-ын сонгуульд нийслэлд 100 хувь ялалт авч ирсэн нь дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн ажилд нь сонгогчдын тавьсан үнэлгээ юм. Ж.Сандагсүрэнгийн Сонгинохайрхан дүүргийг удирдсан дөрвөн жилд байгуулсан эдгээр гавъяаг үнэлж, үүний дээр өөрийнх нь бэлтгэсэн боловсон хүчин тул Д.Сумъяабазарын энэ удаагийн нүүдэл Ж.Сандагсүрэн байх магадлал байна.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарын сонголтод нөлөөлж болзошгүй хүн бол Хотын дарга асан С.Амарсайхан. Тэрээр өөрийн орлогчоор ажиллаж байсан Ж.Батбаясгаланг зүтгүүлж байгаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хотын дарга С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдсон туд дөрвөн сар орчим Хотын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ж.Батбаясгалан ажиллах ирсэн юм. Харин орон нутгийн сонгуультай холбоотойгоор түүнийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч байх үед нэлээд хэд хэдэн асуудал гарч иргэд шүүмжлэлтэй хандаж байв. Тэр ч утгаараа Хотын дарга нарт өгсөн иргэдийн үнэлэмжийн судалгаагаар рейтинг нь өмнө байсан С.Амарсайхан даргаас доошилсон харагдана. Ж.Батбаясгалан угшлын хувьд УИХ-ын гишүүн асан Ж.Бадамжунайгийн хүн. Тодруулбал, Ж.Батбаясгалан Ж.Бадамжунайгийн туслах байсан билээ. Нэгэн цагт хотын гэх тодотголтой байсан дээрх франкцаас нэрээ цэвэрлэх бодлогыг МАН-ын одоогийн удирдлагууд барьж байгаа тул ийм сонголтоос энэ удаа татгалзах бизээ.

ЭХ СУРВАЛЖ: Zarig.mn


URL: