Цагдаагийн “Сүлд” чуулгын “Халил” бүжгийн тоглолт болно
Цагдаагийн “Сүлд” чуулга намар цагийн нээлтээ “Халил” контемпорари этник бүжгийн бие даасан тоглолтоор эхлэхээр болжээ.
Хоёр хэсгээс бүрдэх “Халил” бүжгийн тоглолтын ерөнхий найруулагчаар цагдаагийн дэслэгч, соёлын тэргүүний ажилтан, “Сүлд” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар ажиллаж байгаа бөгөөд тоглолтод тус чуулгын бүжигчин, соёлын тэргүүний ажилтан Н.Ууганбаяр, Э.Ундраа болон А.Эрдэнэбаяр, М.Энхзолбоо, Б.Гантогтох, Э.Жаргалмаа, Э.Энхсайхан, С.Хишигдүүрэн, Э.Халиун, Б.Ууганбилэг, А.Энхзаяа, М.Амартүвшин нар оролцох юм байна.
Ташрамд дуугахад, “Халил” контемпорари этник бүжгийн тоглолт энэ сарын 16-нд 18:00 цагт, 17-нд 17:00 цагт “Сүлд” чуулгын концертын танхимд болно.
URL: