Д.Нямхүү: Коронавирусийн халдвар илрээгүй, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

16028186555f89125fe6409

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү ”Сүүлийн хоёр хоногт нийт 879 хүнд шинжилгээ хийхэд, коронавирусийн халдвар илрээгүй.

2020 оны аравдугаар сарын 1-нд Сиэтл-Улаанбаатар онгоцоор ирсэн 243, есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар онгоцоор ирсэн 231 хүний давтан шинжилгээ, Замын үүд боомтоор орж ирсэн 194 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 9, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2, ХӨСҮТ-д шижигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 6, сайн дураар шинжлүүлсэн 4 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 320 байна. Үүнээс 311 өвчтөн эдгэрсэн. Эдгэрэлт 97 хувийн үзүүлэлттэй байна. Нийт тандалт дууссан 297, гэрийн ажиглалтад дөрөв, сувиллын ажиглалтад 10 хүн байгаа. ХӨСҮТ-д есөн хүн эмчлэгдэж байна. Тэдгээрийн биеийн байдлыг үнэлбэл долоон хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

 Дэлхий дахин өнөөдрийн байдлаар 38 сая 833 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч, 29 сая гаруй хүн эдгэрч, нэг сая хүн коронавирусийн халдвараар нас баржээ.

АНУ, Бразил, Энэтхэгт коронавирусийн тохиолдол хамгийн их бүртгэгдсэн байна” хэмээлээ.


URL: