Ш.Батхүү, Г.Алтан нарын шүүх хурал 9 дэх өдрөө үргэлжилж байна

bathkuu-altan“Жаст”-ын Ш.Батхүү, “Алтжин” группийн захирал Г.Алтан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр буюу есдэх өдрөө үргэлжилж байна.

Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүг залилах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөнгө угаах гэмт хэрэгт,

мөн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн дарга асан Г.Амарбат нарыг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэгт,

“Алтжин групп”-ийн Ерөнхий захирал Г.Алтжин, Э.Сүрэн нарыг нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, залилах гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Тодруулбал, тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шүүж байгаа билээ.

Шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт эхэлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр 9 дэх өдрөө үргэлжилж байна.

URL: